*** Аялгуу ***


Энд минии сонсох дуртаи дуунууд баина.
Сонсох дуртаи хамтлагуудиин маань дуу олдвол эндээс сонсож баигаараи
Та бvхнийг www.a3xvv.com д урьж байна


Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Билэгсайхан : Эрчvvдээ eмeeрч бичсэн шvлэг

Бичсэн: 17:54 2006-08-14

Эр хvнийг та нар хааяа ч болов eршee
Эрлэгт явчихаас нь eмнe ханийн жаргал эдлvvл ээ
Эр нeхeр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэмт хeвгvvд чинь vгvй бол тeрийн чинь зай эзгvйрнэ
Эр цэрэг чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эр хvнийг та нар хааяа ч болов eршeeж бай
Эрлэгт явчихаас нь eмнe ханийн жаргал эдлvvл ээ.

Хэл нь тагнайгаа олохгvй тульдчиж
Хeл нь дэлхийгээ онохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж халаасыг нь битгий хоосол оо
Янагын захиа л лав гарахгvй шvv дээ наадахаас чинь
Яахав дээ хeeрий шараа тайлах юмыг нь vлдээ
Эр хvнийг та нар хааяа ч болов eршee
Эрлэгт явчихаас нь eмнe ханийн жаргал эдлvvл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өeрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шvv дээ
Vрийн чинь эцэг болсон хvний дээд юм шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггvй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бvvвэй ээж тvшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бvсгvй хайр нeмeр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Vvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Тeгeлдeр их урмыг нь бvр хугалчихвал
Тeрсeн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хvнийг та нар хааяа ч болов eршee
Эрлэгт явчихаас нь eмнe ханийн жаргал эдлvvл ээ.
Дээл бvсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчvvдийг
Янжинлхамууд минь eршee
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хeвгvvдийг
Өмeeрч бичсэн шvлгийг минь болгоо
Өeрийн минь биеийг битгий болгоо
Эр нeхeр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэмт хeвгvvд чинь vгvй бол тeрийн чинь зай эзгvйрнэ
Эр цэрэг чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эр хvнийг та нар хааяа ч болов eршeeж бай
Эрлэгт явчихаас нь eмнe ханийн жаргал эдлvvл ээ.

 

                *** Чамайг юу ч еерчлеегvй ***

                                            


Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax