![]() |
*** Аялгуу *** |
![]() |
![]() | |||
Та өөрийгөө илvv сайн таньж мэдэхийг хvсвэл...Бичсэн: 19:50 2006-09-06
Та өөрийгөө илvv сайн таньж мэдэхийг хvсвэл яг хэдэн цагт хорвоод мэндэлснээ мэдэхэд л хангалттай.
Одон орон судлалд өдрийн цагийг 12 гэрт хуваадаг байна.
Төрсөн он, сар, өдрөөс гадна цаг минут ч хvний хувь заяаг тодорхойлдог аж. Тиймээс таны төрсөн цаг аль гэрт хамаарч, хувь заяа тань хэрхэн зурагдсаныг хамтдаа сонирхоё.
Хурц ухаантан Та шөнийн 24-02 цагийн хооронд төрсөн бол буд гаригийн нөлөөллийн гурав дахь гэрт хамаарна. Та ямар ч эргэлзээгvйгээр “мэдлэг-хvч” гэсэн уриаг сонгожээ.
Тиймээс “Саруул ухаанд суралц” гэх vгийг танд айлдах хэрэггvй.
Учир нь та vргэлжид аливааг судалж байдгаас хойш.
Зарим vед таны зах хязгааргvй сониуч занг дутагдал бус хообий гэж зөвтгөж болох боловч хэтэрвэл дутагдал болох нь гарцаагvй.
Тиймээс хов живээр нэг их хөөцөлдөх хэрэггvй.
Та хурц ухаантай хvн учраас сvvлийн vеийн мэдээллийг аль хэдийнэ мэдсэн байдаг.
Харин бусдаас хожуу мэдсэн бол тун ч хачирхалтай явдал болох биз. Хvмvvсийн анхаарлын төвд байх нь танд жинхэнэ жаргал мэт.
Энэ цагт төрөгсөд насан буурал болтлоо залуу байдлаа хадгалах гэж чармайдаг. Yvнд нь атаархахаас өөр аргагvй.
Ашиг хонжоо харагч Шөнийн 02 цагаас 04 цагийн хооронд төрөгсөд сугар гаригийн нөлөөллийн хоёр дахь гэрт хамаарна. Та ашиг хонжоо хэтэрхий харагч хvн юм.
Бас зөвхөн vрэхийн төлөө төрсөн мэт аашилдаг.
Гэхдээ эд хөрөнгөө цуглуулахаа мартдаггvй.
Их хэмжээний шан харамж хvртэхийн төлөө өдөр шөнөгvй ажиллаж чаддаг, vрэхийн хажуугаар олж ч чаддаг.
Ямар нэг зvйлийг, хэн нэгнийг харсан л бол эзэмших хvсэлд автан ихэнх тохиолдолд хvссэндээ хvрдэг занд чинь атаархмаар.
Гэхдээ бяцхан зөвлөгөө өгөх хэрэгтэй юм байна.
Хамгийн гол нь өөрийгөө хэн гэдгээ мэдрэх хэрэгтэй.
Сонирхлыг чинь татаад байгаа зvйлс, мөнгө төгрөг vрдэг зангаа татаж, дур хvслээ хязгаарлавал зvгээр юм.
Тэргvvлэгч 04 цагаас өглөөний 06 цагт төрөгсөд ангараг гаригийн нөлөөллийн нэг дэх гэрт хамаарна. Та “тэргvvлэгч” болон төржээ.
Эрх чөлөөг чинь хязгаарлах оролдлогыг ямар нэг аргаар эсэргvvцдэг.
Хэнд ч хийсэн зvйлээ тайлагнадаггvй хvн юм.
Бусад хvн таныг хэтэрхий шулуун гэж дvгнэдэг нь ч буруу биш.
Учир нь та зөвхөн өөрийнхөө төлөө урагш харж явдаг аж.
Бусдыг хууран мэхлэх дургvй.
Ангарагийн хvvхдvvд дайчин бөгөөд өөрийн хvч чадал, ялагдашгvй байдалд хэт итгэдэг.
Гэвч энэ ертөнц дээр хэн ч алдаа, онооноос ангид явдаггvй юм шvv.
Дайснууд хэзээ алдахыг чинь хvлээж суугаа.
Муу санаатны аргыг ганцаараа олж чадахгvй гэдгээ хvлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Зөнч 06-08 цагийн хооронд төрөгсөд далай ван гаригийн нөлөөллийн 12 дахь гэр хамаарна. Эмзэг, турьхан хэрнээ тайлагдашгvй зантай.
Зөвхөн ганцаараа байх vед л муу бvхнээс холуур байна гэж vздэг.
Хvмvvст тэр бvр заяадаггvй зөнч авьяастай ч тvvнийгээ бусдаас нуудаг. Тvvнээс гадна энэ цагт төрөгсөд өөрийгөө золиосолж чаддаг.
Гудамжинд таарсан гуйлгачинд мөнгө өгөхгvйгээр өнгөрч чадахгvй.
Хэн нэгний зорилгыг биелvvлэхийн төлөө өөрийнхөө хvслийг хазаарлаж чаддаг.
Магадгvй та багадаа эмч, сувилагч эсвэл хvмvvнлэгийн байгууллагын ажилтан болохыг хvсдэг байсан болов уу.
Ховсдогч Өглөөний 08-10 цагийн хооронд төрөгсөд тэнгэрийн ван гаригийн нөлөөллийн 11 дэхь гэрт хамаарна. Хvмvvсийг өөртөө татаж, итгvvлэх увидас танд байдаг.
Өөрийн тань зорьж яваа зvйл ихэнх хvмvvсийнхтэй зохицдог.
Олон хvн таны энгийн, хvнлэг, атгаг санаагvй, ёсорхог бус занд тань талархаж, хvндэлдэг юм байна.
Нэр төр хөөгч 10-12 цагийн хооронд төрөгсөд санчир гаригийн 10 дахь гэр хамаарна. Та нэр хvндэд дурлагч хvн.
Хийх vйлдлээ тун хянамгай бодож боловсруулдаг, төмөр мэт хувийн сахилга баттай юм.
Нэр төрийн төлөөх хvслээ бусдын төлөө гэх царайн дор далдалдаг.
Өсч өндийх замд чинь саад болох өрсөлдөгчөө өрөвдөх сэтгэлгvйгээр тvлхэж чаддаг. Санчирынхан өөрөө ч анзааралгvй амьдралд нь том нөлөө vзvvлэх бvтэшгvй гэмээр хvслээ биелvvлчихдэг.
Нэр төрийн араас хэмжээ хязгааргvй хөөцөлдсөнөөсөө болж зэмлэлд өртдөг боловч олон нийтийн гарамгай зvтгэлтэн болтлоо өсч чаддаг хvмvvс.
Адал явдал хайгч 12-14 цагт төрөгсөд бархасбадь гаригийн 10 дахь гэрт хамаарна. Таны сэтгэл зvрх зогсолтгvйгээр шинэ адал явдал шаарддаг.
Амьдралыг тань сонирхолтой болгох, мөнгөөр элбэг байлгах чинээлэг хvнтэй хайр сэтгэлээр бус мөнгөнийх нь төлөө гэрлэхээс ч буцдаггvй.
Энэ цагт төрөгсөд нутаг орноо өөрчлөх дуртай.
Эх орноо орхин цагаачилдаг. Эсвэл харь орны хvнтэй гэрлэдэг.
Адал явдал хайгчид азтай хvмvvст тооцогддог бөгөөд өөрийнхөө эмх замбараагvй байдлаас болж эвгvй байдалд орооцолдох нь элбэг.
Галт шувуу 14-16 цагийн хооронд төрөгсөд дэлхийн ван гаригийн нөлөөллийн найм дахь гэрт хамаарна. Галт шувууныхан хvчтэй бодгаль.
Хамхуул, хуй салхи мэт нисч, бууж байдаг хvмvvс.
Энэ цагт төрөгсдийн амьдралын эхэн vе буюу гуравны нэг нь хэцvvхэн замыг туулдаг.
Гэсэн ч зовлон зvдгvvр хат суулгах хvчийг өгдөг.
Та хувийн амьдралдаа их шаналдаг ч бусдаас нууж чаддаг хvн юм.
Амар амгалан 16-18 цагт төрөгсөд сугар гаригийн нөлөөллийн долоо дахь гэрт хамаарна. Сугар нь хvvхэд, эмэгтэйчvvд, гэрлэгсдийг ивээгч гариг билээ. Энэ цагт төрөгсөд хайр дурлалаас боломжтой, боломжгvй олон зvйл шаарддагаас болж ханийн эрэлд хатаж, ганцаардлаас айхад хvрдэг. Сугарынхны сайн чанар нь бусдыг ойлгож мэдэрдэг, буруу зvйлийг урьдчилан анзаарч, асуудлаас холуур тойрдогт байгаа юм.
Эмэгтэйчvvд нь гэрийн сайн эзэгтэй төдийгvй тэдний байгаа орчин амар амгалан, аз жаргалаар дvvрэн байдаг.
Найз 18-20 цагийн хооронд төрөгсөд буд гаригийн нөлөөллийн зургаа дахь гэрт хамаарна. Та жинхэнэ нөхөр бөгөөд хvнд vед нь найздаа тусалж чаддаг.
Ямар ч мухардлаас гарах чадвартай.
Нөхдийнхөө сонирхлыг өөрийнхөөсөө дээгvvр тавьдаг.
Хамгийн чухал нь эрvvл мэндээ хайрла.
Галт шувуудтай илvv зохицдог.
Зургаа дахь гэрт төрөгсөд бусдын төлөө өөрийгөө умартан гvйдэг тул эцсийн дvнд инээдэмтэй байдалд орох нь элбэг.
Одод 20-22 цагийн хооронд төрөгсөд нарны нөлөөллийн тав дахь гэрт хамаарна. Та яг л нар мэт орчин тойрноо гэрэлтvvлэгч хvн юм.
Энэ чадвараа телевизийн дэлгэц, театрын тайзнаа ашиглавал ээлтэй. Харилцаж байгаа хvмvvсийн тань байдлыг харахад таныг “эгэл хvн” гэж хvлээн зөвшөөрөхөд хэцvv юм.
Таны хувьд олон нийт гэж хэн бэ?
Yvнийг тодорхойлох хэрэгтэй.
Та бас шинэ дурлалгvйгээр амьдарч чаддаггvй.
Гэсэн хэдий ч та хvvхдэд хайртай, ойр орчиндоо баяр баясгалан бэлэглэгч.
Гvн ухаантан 22-24 цагийн хооронд төрөгсөд сарны нөлөөллийн дөрөв дэхь гэрт хамаарна. Танаас амьдралын эрч хvч цацарч байдаг. Ихэнх нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй.
Багахан ч гэсэн жаргал амсахын тулд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
Таныг анх харахад хөдөлшгvй тайван мэт боловч vнэн хэрэгтээ тийм биш. Дөрөв дэх гэрт төрөгсөд дотоод ертөнц рvv тэмvvлэгч.
Тиймээс хvний дотоод амьдралыг гvнзгий сонирхож, гvн ухаанаас эхлээд ид шидийн аргад нэвт орсон байх нь бий.
![]() Оруулсан:
director (зочин) 13:02 2009-03-12
таараад байх чинь. Гэхдээ би эмч болъё гэж хэзээ ч бодод байгаагүй юм байна
Холбоос
![]() Сэтгэгдэл бичих! Их сайхан болжээОруулсан:
Batkuna 17:22 2007-03-20
би бараг их шүлэгийг чинь уншлаал даа надад таалагдав өшөө ихийг бичээрэй би чиний мөнхийн уншигч байх болно
Холбоос
Сэтгэгдэл бичих! <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |
Хн
Сэтгэгдэл бичих!