*** Аялгуу ***


Энд минии сонсох дуртаи дуунууд баина.
Сонсох дуртаи хамтлагуудиин маань дуу олдвол эндээс сонсож баигаараи
Та бvхнийг www.a3xvv.com д урьж байна


Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

_____ Эрхvvгийн Хавар аа ___

Бичсэн: 18:02 2006-09-11
Нэг vеийн оюутан эдvгээ Монгол Улсын гавьяат жvжигчин буржгар Жагааг “Эрхvvгийн хавраа” дуулах бvрт сибирийн энэхvv хотод өнгөрөөсөн нэгэн жилийн дvр зураг нvднээ тусдаг билээ.

1976 оны намар би Эрхvvгийн их сургуулийн бэлтгэлд нэг жил орос хэл vзэхээр ирсэн юм. Арван жилд байхдаа шаггvй хатуу Батмөнх, Өсөхжаргал багш нараар заалгаж, ангийнхан дотроо л гайгvйд тооцогдож байсан миний орос хэл энд ирээд “будаа” боллоо. ЗХУ-д тэр vед 30 гаруй мянган монгол оюутан байснаас зөвхөн Эрхvvд vvний хагасаас илvv нь суралцдаг, олон аавын хvvхдvvд цугласан газар сайн муу аль аль нь тасардаггvй л болсон хойно, архи дарс хvртчихдэг, бусдыгаа бас хөөрхөн шоглочихдог хэсэг ч тэнд байх.
Бид Эрхvv хотын урд захад ой модтой уулын хажууд шинэхэн ашиглалтанд орсон байранд нутгаасаа 300 гаруйлаа амьдарч, тэндээ хичээллэдэг болохоор гадуур гарах бараг шаардлагагvй шахам байлаа. Би биологийн групп гэдэгт хамрагдаж, гурван давхрын нэг секцинд хөдөөний голдуу 20 банди таван өрөөнд дөрөв дөрвөөрөө амьдарцгаана. Дундаа нэг гал зуухтай, заримдаа хийж байсан борцтой шөлөө алдчих энvvхэнд. Эхлээд өрөөний дараа нь секцний аварга шалгаруулах бөхийн барилдаанаар эхэлж дотносцгоолоо. Монголчууд л болсон хойно нутаг усаараа нийлж булагнацгаана. Увсад арав төгссөн Алимаа, Сувдаа, Тунгаа гээд сагсан бөмбөг чадмаг тоглочихдог гайгvй охидуудаа бусдад алдчихгvйн тулд энд тэндхийн харчуудтай vзэлцэх ч vе хааяа гарна. Зарим маань баруун аймгийн хэл аялгаасаа болж шоолуулахаас ичээд дуугаа хураачихаад дvмбийгээд байдагсан. Тунгаа нэг удаа цvнх vvрсэн найз руугаа vзгээ сарвайснаа:
Наадах аа нь дvрчих гэж хэлснээс болж бас л бөөн онигоонд орж байлаа.
Манай ангийн багш Нина Александровна гэж өндөр туранхай 40 орчим насны орос эмэгтэй байлаа. Нөхөр хvvхэдгvй болоод ч тэрvv жигтэйхэн адармаа ааштай, бид тvvнээс ухаан алдтал айцгаана, уурлуулахгvйн тулд бvгдээрээ хичээх боловч, аль хэдий нь хашгаччихсан, заримдаа бvр уйлчихсан л байдагсан. Сvvлдээ уурлах зандрахы нь тоохоо больчихсон ч, уйлаад эхлэхээр нь л бид нам бууж өгдөг байв.
Манай группэд элдэв онигооны эзэд тун олон. Чимэдрэгзэн гэж багаасаа нилээд дураараа өссөн болов уу гэмээр Сэлэнгээс ирсэн нэг хvv байлаа. Багштай байнга зөрөлдөнө, уурыг нь хvргэхийн тулд зориуд буруу ярина.
-Я пошла в Монголию л гэх. Багш тvvнд:
–Во первых не пойти пешком же так далеко, скажи поехать, во вторых ты же мужчина, пользуйся мужским родом гэхээр нь нөгөөх нь vvнийг сайн ойлгох боловч, зориуд зөрж, дараа нь дахин давтан хэлж, багшийн цөхрөнг барна. Тэгж гөжсөөр байгаад бvр сvvлдээ бvх зvйлээ женский родоор ярьж дасчихсан нь, тvvнийг “женщина” хочтой болгож байж билээ.
Доржпалам гэж Дорноговиос ажиллаж байгаад ирсэн орос хэлээр А ч гvй, биднээс арай ахимагдуу нэгэн байлаа. Бид тvvнийг ах хvv гэж дуудна. Тэр яг хvvхэд зангаараа, морин хуур сайхан тоглож, ерөөл магтаал уншдаг, урлагийн vзлэгийн хэд хэдэн медальтай авьяаслаг эр байсандаг. Чимэдрэгзэнгээс ялгаатай нь Нина Александровнагаас vхтлээ айна. Тvvнийг орсоор нэг л vг дуугарахад л багш болоод бид хvртэл савж унатал хөхрөлддөг учир, ичиж зовоод мань эр багшаас юу ч асуудаггvй байлаа. Нэг өдөр бид “контрольная” хийгээд тун завгvй сууцгааж байтал, ах хvv арын эгнээнээс нэг бичиг багш руу дамжуулж байна. Багш нөгөөхийг нь уншчихаад тvvн рvv нvднийхээ шилэн дээгvvр өлийж харснаа:
– Дорж что случилось, поправьте же, это же ваше дело, гэх сонсогдов. Бид ч гайхсан боловч учрыг лавлах зав хэнд ч байсангvй, удалгvй дахиад нэг бичиг багшид дамжиж, бидний дунд арай орос хэлээр илvv нэгнээр Нина багш нөгөө бичгийг уншуулснаар ах хvv бөөн онигоонд орох нь тэр.
Учрыг лавлавал өглөө орноосоо босуут шууд харайлгаж ирсэн тэрээр контроль дундаа орж байтал давсаг нь чинэрч тэсэхээ байж гэнэ. Багшид морь харахгvй бол болохоо болилоо гэдгээ ойлгуулахын тулд, монгол орос толио авч, бие гэдэг vгийг эхлээд харж “тело” гэдгийг мэдэж авсан гэнэ. Дараа нь засах гэдгий нь харсан чинь ремонтировать, поправить, гастрировать гээд их олон vг байгаагийн алий нь сонгохоо бодож бодож, “Можно тело поправить” гэж бичээд дамжуулжээ. Багш ойсонгvй дээрх хариултыг өгөхөөр нь, дахиад “Можно гастрироваться” гэж бичсэнээр манай ангийн хамгийн супер онигоо болж байж билээ.
Гэрээ санасан бид хэд уйдахдаа юу л эс сэдэх билээ. Бидний хэн нэг нь найзуудаа шалгах айхтар тоглоом сэдлээ. Энэ нь нэг нөхрөө хувцасны шкафанд нуугаад, гаднаас тvvнийг сайн таньж мэдэх хэн нэгнийг нь гэнэдvvлэн авчирч, бvгдээрээ зохиомлоор нуусан товарищаа муулсаар нөгөөхийг татан оролцуулж vг авдах “арга” байлаа. Нэг өдөр Рэгзэнгийн ээлж ирж тvvнийг нуучихаад, Сэлэнгээс хамт ирсэн нэг нөхрийг энэ аргаараа баахан явуулж орхисон чинь, найз тvvний сургуульд байхдаа яаж фактлаж байсан зарим паянг дэлгэж нөгөөх нь шкафан дотроос vсрэн гарч ирж барьцалдаж авсныг нь, бvгдээрээ хvч хавсарч байж арай ядан салгаж билээ. Ингэж хvний мөс тандах энэ тоглоом шоглоом болж том зодооноор өндөрлөсөн билээ.
Эрхvvд тэр vед мах ховор, загас голдуу хоол иднэ, долоо хоногийн нэг өдөр бvр “Рыбный день” болж, хот даяар загаснаас өөр хоол хаана ч байдаггvй байлаа. Зах дээр мах байх боловч, асар vнэтэй учир, хотоос ах дvv нар вагоны vйлчлэгч танилуудаараа дамжуулан явуулсан vхрийн махан консерв, хөдөө гэр орноосоо авчирсан борцтой гоймонтой шөл л сарнай байсан даа. Стипендиэ авангуут Эрхvvд сурч байсан нутгийнхантай нийлэн, Горькийн гудамжинд байдаг бараг бvх хотын хэмжээнд ганцхан “Пельменная”-д очиж, өдрийн тал шахам оочерлож байж “двойная” порцоор маслотой орос банш авч идээд зураг авахуулж, гэр лvvгээ, найз руугаа явуулах шиг сайхан vе мөч бараг байдаггvй байж.
Жаран рублийн цалинтай бид хэд Эрхvvгийн зах дээр архаг оюутан ах нараараа дамжуулан биеийн тамирын хувцас, тарваганы арьсан малгай, солонгосын зонтик тэргvvтнийг заруулж, өөрийгөө хувцаслаж аядахын зэрэгцээ аав, ээж, дvv нартаа зун хоосон харихгvйн тулд таарсан бэлэг сэлт цуглуулна. Зонтик зарж байсан нэг найз маань зах дээр солонгос улсын нэрийг оросоор мэдэхгvй будилж солоонгос, соолонгос бvр сvvлд нь солонгоос гэж уянгалуулж байсан нь ч санаанаас ер гардаггvй юм.
Хорхойтсон хэдэн шvдээ эмчлvvлэх гэж тэр жил би хэрдээ их зовсон сон. Өдөр алгасаад л шvдний эмнэлэг явна. Манайхаас нилээд зайтай эмнэлэг хvртэл алхаж яваад Ангар мөрний тасхийсэн жаварт нэг өглөө хамрынхаа vзvvрийг хайруулж орхилоо. Хөлдөөд харлачихсан хамрыг маань харчихаад залуухан эмч орос бvсгvй инээдээ арайхийж барьж билээ. Хэд хоноод харласан арьс нь гуужаад ягаан хамартай болчихсон цохиж очиход нөгөөх чинь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх билээ, элгээ хөштөл хөхөрч билээ.
Зав л гарвал гэр лvvгээ, хамт арав төгссөн найз нар луугаа захиа бичих ажилтай, шөнө дөл болтол тасгуудаар тэнэж “худлаа” ярьсаар оройтож, унтан өглөө хичээлээс байнга хоцорно, багшийгаа уурлуулна, оюутны асуудал эрхэлсэн Дамдинсvрэн декандаа бангадуулна. УИХ-ын гишvvн асан Энхбаатарын аав Дамдинсvрэн гэж буриад, тvvний эхнэр Цэрэндулам гэж олны хvvхдийн төлөө өдөр шөнөгvй явдаг буянтай хvмvvс байсан юм.
Өвлийнхөө амралтаар гэр хол харьж чадахгvй боловч, тэр удаа хотод байгаа ах дvv нар луугаа явах гэтэл хайрцаг саваа хадгалуулах газар хvрэлцэхгvй бөөн мунгинаан боллоо. Аавынхаа хийж өгсөн хээ хуартай модон хайрцгандаа хайртай байсныг хэлэх vv. Яахаа мэдэхгvй зогсож байтал “Камер хранения” буюу тээш хадгалдаг авгай над руу харснаа:
-Не бойся твой сундук не пропадет, оставь его в своей комнате, он такой специйльный... гэж билээ.
Намайг бэлтгэл төгсдөг хавар Дамдинсvрэн декан байнга дуудаж уулздаг байсны учир нь манай бэлтгэлээс хөдөөний ажилчин эсвэл малчин гаралтай сурлага, сахилга батаараа сайн нэг хvvхдийг сонгож Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургуульд явуулах шийдвэр “дээрээс” ирснийх байжээ. Vvнд нь би шалгарсныг дуулаад бөөн баяр болж өрөөнийхөө хэдтэй салам тэмдэглэлээ. Манай өрөөнд надаас гадна Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга, доктор Адьяа, Орхоны САА-д ажиллаж байгаад осолд орсон агрономич Сугардорж нар байсан юм. Тэр vед олон улсын харилцааны чиглэлийн сургуульд голдуу гадаад яаманд ажилладаг хvмvvсийн хvvхдvvд суралцаж “цус ойртох” хандлагатай болсноос Цэдэнбал дарга ийм шийдвэр гаргасан юм гэдэг.
Бэлтгэлээ төгсөж ирээд Гадаад Яамны боловсон хvчинтэй уулзсан чинь:
-Нутагтаа очоод сайхан амарч бай, араас чинь дуудна гэсний дагуу “сайхан” амарсаар найман сарын сvvлчээр Улаанбаатарт иртэл, нөгөө дарга:
-Чамайг хугацаандаа ирээгvй хоцорсон тул өөр хvvхэд явчихсан, харин бид ярьж байгаад чамайг Москвагийн их сургуульд явуулах болсон шvv гэхэд нь молиго vмхсэн би vхтлээ баярлаж, харин ч азаар дэлхийд нэртэй энэ их сургуульд арваад жил сурах хувь тавилан ногдсон юм даа. Учрыг сvvлд нь тодруулбал миний явах хуваарь дээр мөн нөгөө яамны л нэг том даргын хvvхэд явсан боловч, харамсалтай нь хvv нэг жил сураад л тэр сайхан сургуулиасаа хасагдсан юм билээ.
Хожим нь аспирантурт суралцахаар Эрхvv нутагтаа дахин ирсэн боловч дассан сурсан Москвагийн их сургууль маань даллан дуусаар тийшээгээ удалгvй шилжсэн дээ.

Оросын алдартай жvжигчид клипэнд тоглосныг дараа нь мэджээ

“Эрхvvгийн хавар” дуу хэрхэн төрсөн талаар зохиогчтой нь уулзаж бяцхан тvvх сөхлөө. “Харанга”-ын Ц.Чулуунбат аялгууг нь зохиосон энэ дууны vгийг Л.Мөнхжаргал бичсэн байна. Энэ эрхэм vгийг бас клипны зохиолыг бичсэн төдийгvй продюсероор ажиллажээ. Тэрээр одоогоос 20 гаруй жилийн өмнө Эрхvvгийн бэлтгэлд суралцаж байсан бөгөөд оюутан насаа дурсан энэ дуугаа бvтээх санаа төрсөн байна. Энэ санаагаа 2002 оны намар хамт сурч байсан найзууддаа дуулгахад тэд ч дуу нэгтэй дэмжсэн гэнэ. Дууны клипэнд жvжигчин Н.Эрдэнэбилэг vнэхээр гvvрнээс vсэрсэн vv гэж хvмvvс сонирхдог. Тэгвэл жvжигчин залуу маань vнэхээр өндөрөөс vсэрсэн гэнэ. Гэхдээ гvvрнээс биш, таван давхар байшингийн дээврээс vсэрсэн аж. Энэ зургийг авах амаргvй байсан бөгөөд жvжигчин залуу өндрөөс буухад нь гал командынхны хэрэглэдэг зориулалтын подушкан дээр унах ёстой байж. Хэдийгээр подушка зориулалтынх ч гэлээ хааш хаашаагаа 2.5 метр өргөнтэй учраас өндрөөс тvvнийг онож бууна гэдэг эрсдэлтэй алхам байж. Н.Эрдэнэбилэг эхний vсрэлтээр подушканы хатуу ирмэгийг хавиргаараа тулж унаад зураг авч байсан хvмvvсийг нэлээд сандаргажээ. Дахин өндрөөс vсрvvлж зураг авах шаардлагатай учраас продюсер Л.Мөнхжаргал “Бид уран бvтээл хийх гэж л ирсэн. Дахин vсрэх vv” гэхэд оросууд тvvнийг
“Хvн алах нь болиочээ. Ахиад vсрэхэд бэртэхгvй гэх баталгаа байхгvй. Алуурчин продюсер” гэх мэтээр дургvйцэж байсан гэнэ. Гэвч
Н.Эрдэнэбилэг “Бид уран бvтээл хийх гэж л ирсэн vсэрье” гээд зургаа vргэлжлvvлж байжээ. Энэ тухай продюсер нь дурсахдаа “Би тэр vед
Н..Эрдэнэбилэгийг vнэхээр vнэлсэн. Тэр зоригтой, тэвчээртэй жинхэнэ уран бvтээлч залуу” хэмээсэн.
Сонирхолтой нь “Эрхvvгийн хавар” клипийг бvтээгчид нь Оросын алдартай жvжигчин тоглуулж байгаагаа өөрсдөө ч мэдээгvй гэнэ. Учир нь Эрхvvд очиж зураг авахын өмнө “АИСТ” ТВ-ийнхэнд “Манай клипэнд тийм жvжигчин хэрэгтэй байна. Биднийг очиход жvжигчдийг бэлэн байлгаж туслаач” гэж мэдэгдсэн учраас очоод шууд л зургандаа орсон хэрэг. Гэтэл гол дvрийн жvжигчин буюу Эрдэнэбилэгийг уснаас авардаг завьчин өвгөн, тvvний цаана хоёр хvvхдээ хөтөлсөн цыган бvсгvй гээд бvгд нэртэй жvжигчид байсныг зураг авалтын дараа мэдсэн байна. Цыган бvсvйн дvрд тоглосон vзэсгэлэнт эмэгтэй ОХУ-д нэрд гарч явсан авьяаслаг жvжигчин аж. Нэгэн vе “Маленкая Вера” киноны гол дvрээрээ vзэгчдийг шуугиулж явсан эл бvсгvй хайр сэтгэлээ дагаад Эрхvvгийн телевизийн найруулагч залуугийн гэргий болсноор өдгөө Москвад бус Сибирьт нөхөр, дөрвөн хvvхдээ халамжлан нам гvмхэн аж төрөх болжээ. Дашрамд сонирхуулахад, жvжигчин Н.Эрдэнэбилэг уснаас аврагдаад нойтон хувцастай завинд сууж буй зургийг авахдаа vс, толгой хувцсыг нь усанд дvрж байгаад зургаа авчээ. Энэ өдөр салхитай нэлээд жихvvн өдөр байсан учраас Н.Эрдэнэбилэг жинхэнээсээ дагжин чичирч байсан гэнэ. Зураг авалтын дараа хамт зураг авалцаж байсан “АИСТ” ТВ-ын найруулагч нь “Хавар хатгаа авбал маш хvнд тусна” гээд нэг шил архи авчирч өгөөд шилээр нь уу гээд өгчээ. Н.Эрдэнэбилэг даарсандаа талыг уугаад 10 минут ч бололгvй согтчихож. Тэр ч байтугай өмнө нь орос хэлэнд “А” байхгvй гээд байсан хэрнээ согтчихоод орос жолоочтой буу халж байсан гэнэ шvv.



Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax