*** Аялгуу ***


Энд минии сонсох дуртаи дуунууд баина.
Сонсох дуртаи хамтлагуудиин маань дуу олдвол эндээс сонсож баигаараи
Та бvхнийг www.a3xvv.com д урьж байна


Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

** Хvний нутгийн хvvхэлдэй **

Бичсэн: 19:20 2006-09-08 Эвлvvлэг
               
                                          Б.Отгонсvрэн
 
Энэрэлгvй энэ хорвоод ээж наддаа ганцхан заяаж
Эргэх хорвоогийн хатуу тавиланг серж чи мэндэлсэн
Уйлаад ирсэн бяцхан охин чамайгаа тэврэхэд
Уйтай хорвоо тэр чигтээ л хемрех щиг санагдсаан
Хvсээгvй хорвоод даараад ирэхэд чинь чамайг
Хvй нь тасрахад хучих даавуйгvй баилаа ээж нь
 
Өедсенхен чамайгаа сvv амлаагvй байхад чинь
Өлгийн дээр нь нулимс дусаахгvй гэсэн дээ
Сvслэж хорвоод ирсэн чамдаа ээж нь
Сvvдэр болгон нулимс дусаахгvй гэсэн дээ
Сормуусандаа тунарах нулимсаа тэвчиж суухдаа
Согтуу хvн шиг гуйвж суулаа ээж нь
 
Өреелийн елгийнд vнэгчилсэн чамайгаа харахад
Өедесхен чи минь еревдмеер баисан шvv vр минь
Олдоогvй елгийг ээж нь орчлонгоос нэхэж баигаа юм биш ээ
Орог саарал амьдрлын эхлэл баисанд тэр ээ
Хvртээгvй елгийг ээж нь хорвоогоос нэхсэн биш ээ
Хvсэл дутуу амьдарлын толбо болсонд тэр ээ
 
Угаавал арилах болов уу гэсэндээ
Угааж vзсээн арилахгvй юм билээ толбо минь
Унтвал мартах болов уу гэхдээ
Унтаж vзсээн мартахгvй юм билээ сэтгэл минь
 
Увайгvй орчлонд бvдэрсэн ечvvхэн бvсгvй миний
Ундарсан алдаа болохоор арилаагvй болов уу толбо минь
Уучлащгvй зvйлийг чиний емне хийсэн болохоор
Ухааруулж намаиг зэмлэсэн ял минь баисан даа тэр
 
Аав аа гээд дуудахад чинь хариулах хvнгvйг сануулж
Алгаа дэлгээд  гvйхэд чинь тосох гаргvйг мэдvvлж
Анхаарлын асуултын тэмдэг аль алиныг нь тавьсаан
Амьдралд зvдэрсэн надад дуусашгvй ял баилаа
 
Хvний орчлонд тэр едер жирийн едер баисаан
Хvмvvны амьдрал буцалсан ерийн едер баисаан
Хvнийх болохоо vvрд мэдэрсэн бид гуравд бол
Хvрмэн чулуу хад асга тээглэчихсэн едер баисаан
 
Аадар щиг урссан нулимсан дундаас гэртээ ирэхэд
Ачит ээжийн минь цай дэвэрч баисан юм vр минь
Азтаи явнаа хvvхдvvд минь гээд амгалан ижий минь
Азгvй намаиг аавгvй чамайг минь vнссээн
 
Асгаруулсан нулимс минь нvдэнд зураг щиг тодровч
Азтаи баигаасай гэхдээ ереелеер болго гэж сvслэн
Бумбагархан охин чамд минь
                                                               Булган гэдэг нэрийг
Буурал суусан ижий минь гурвантаа щивнэсэн юм.
                                                                                         Vр минь
           
Буман жилийн тvvхтэй энэ л уулсийн тэртээд
Буцаад бидэнд ирээгvй эцэг чинь баигааг бодоо биз
Булган уулс шиг нь ноёлог уулс болоосой гэж
Будан татсан тэр уулсыг нэрлэсэн баилгvй дээ
                                                                               Ээж минь
 
Хvний нутгийг ээжийгээ зориход чи минь
Хvvхэд зангаараа хvvxэлдэй захьсан болохоор чинь
Хорвоод ховорт нь бищ ээ хосгvй хvсэлд чинь авлаа
Алтан щаргал vстэй алаг цэнхэр нvдтэй
Ажаад байвал уг нь хеерхен тоглоом  ч юм уу даа
 
Vг хэлдэгсэн бол дуугараа ч гэж гуймаар
Vрээ санасан надад туслаач гэж хэлмээр
Уйлвал чи дэргэд нь аргадаарай гэлээ би
Унтвал чи дэргэд нь бvvвэйлээрэй гэлээ би
 
Тоглоом барих нас чинь енгерч баина даа охин минь
Тоимгvй vнэтэй тэр елгийд одоо чи багтахаа больсоон
Тэнгэрийн долоoн бурханыг тоолж сур даа охин минь
Тэнд нас чинь бий
Тэртээд солонгорох солонгыг таньж мэдээрэй охин минь
Тэнд хvсэл чинь бий
Сvvдэр туссан амьдралынхаа сvvлчийн цэгийг энд хатгая
Сvvн замтаи хvслийнхээ эхний учгийг энд мэтгэе
Теерег тавилан хоёрыг чинь теелж мэдэх бищ дээ
Терсен едрийн мэндийг охин чамдаа хvргье ээ
 
                                 Upgrade your email with 1000's of cool animations             
                              
                                Сеvл хот.
                                Ээжээс нь
 
 


Сэтгэгдэл бичих!

Хангү

Оруулсан: a3xvv 19:26 2024-01-04
Хангү
Үнэртэж байна
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Ижий таньдаа

Оруулсан: baagii 17:57 2006-09-19
Ш.Гүрбазарын шүлгийг Монголынхоо сайхан ээжүүдэд зориуллаа.
Ижий минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү нь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатайл яваа шүү
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлэж
Үдшийн жавраас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд гарын хариу байвал болж л бна л ижээ
Гэлээ ч ижий минь та гарынхаа оронд гар болгох гэж
Нүдний хээ оронд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь тулганы захаас хол байдаг шүү
Нэг л өглөө зай чинь онгойж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чадаагүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чадаагүй дээ
Буянтай ээж таныхаа ачийг буцах гийчний
Бэлгийн хариу шиг яараагүй дээ би алдаж мэдэх юм аа
Гэлээ ч миний намхан ижий хүүдээ битгий гомдоорой
Хүү нь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатайл яваа шүү
Хайртай ээж таныгаа мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмрөхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлэн алхаж хөлд орохын цагт
Мөөмөнд байсан сүү сэтгэлд нь шингэсэн миний ижий
Мөрөө цувуулан тамгалж хшн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтсэн миний ижий
Би боддогийм
Зүү уулын солонго нь баруун дээр татсан ч яахав дээ
Зүүдлээд сэрэхэд ижий минь дэргэд минь байвал жаргалтай гэж
Би мөрөөддөгийм
Өдөр өдөрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав дээ
Өмөлзсөн хошуугаа ижийдээ үнэсүүлж л байвал жаргалтай гэж
Би хүсдэгийм
Дутуутай хатуутай хорвоод нь бүтэн жаргаагүй ч яахав дээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий дэргэд минь байвал жаргалтай гэж
Би залбирдагийм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий  үрдээ харагдаж л байвал жаргалтай гэж
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Шүтээн

Оруулсан: saranka 17:55 2006-09-19
Энэ хорвоогийн түмэн эх эмгэн буурал эмээ минь
Энэрэнгүй ачит үйлээрээ мөнхрөн үлдэх миний бурхан ээж минь
Тоост энэ хорвоод мөрөө үлдээх хувьтай төрсөн бид нар
Тоотой хэдхэн насандаа ачтаныгаа амьд байхад нь хайрлъя

            Орчлон хорвоод ганцхан бурханыг би мэднэ
            Огторгуйн өнцөг булан бүрт цэцэглэж байгааг би мэднэ
            Амирлангуй тэд чимээгүйхэн биднээс холдон одохыг би мэднэ
            Хожим хойно нь дэргэд минь амьд бурхан байсныг би мэднэ
            Харамсаад дуусахгүй мөнхийн тамд унахыг би мэднэ
            Тэд биднээс юу ч гуйдаггүй харамладаггүйг би мэднэ
            Тэд биднийг хайрлах сэтгэлээр дутаагаагүйг би мэднэ

Алс хол шүтээн минь байгаа ч
Ариун тунгалаг сэтгэлээрээ би холбоотой
Ээждээ яарсан хязгааргүй олон зүрх гэж байдаг юм
Ээжийгээ үгүйлсэн мянга мянган бие гэж байдаг юм
Холбоос
Сэтгэгдэл бичих!

wow

Оруулсан: Зочин 18:42 2006-09-17
goyo shyleg baina .bi yrd ni olj ynshaagyi m baina
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax