*** Аялгуу ***


Энд минии сонсох дуртаи дуунууд баина.
Сонсох дуртаи хамтлагуудиин маань дуу олдвол эндээс сонсож баигаараи
Та бvхнийг www.a3xvv.com д урьж байна


Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

*** Эх хэлээ хайрлахуй **

Бичсэн: 12:49 2006-09-16

Сvvлийн vед залуусын яриа "Аяа аялгуу сайхан монгол хэл мину зээ" гэж хэлэхэд хэцvv болжээ.

Хуучин цагт яригддаг байсан "МОНЦАМЭ-гийн модон хэл" буруу дуудлагатай гадаад vгсээр хачирлагдаж монголчууд бид eeрсдee ч ойлгоход бэрхтэй болж байх шиг.

Өдөр дутмын хэдхэн үгэнд эргэлдэх болсон залуусын ярианд чанартай уран зохиолын ном дутагдаж буй явдал төдийгүй чөлөөт хэвлэл мэдээллийнхэн ч ихээхэн нөлөө үзүүлж байна.

Хүмүүс хоорондын хов жив адил мэдээлэл жаахан хүүхэд ч хийхээргүй найруулгатайгаар элбэг үзэгдэх болсон нь хэвлэл мэдэллийнхэн маань

нийтлэлийг улаан эрээн болгодгоороо алдартай Ренчин, Дамдинсүрэн авхай нарын мэргэдээрээ дутагдаж буй хэрэг бизээ.

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж  "Тулгын чулууг хөндөж болохгүй

буюу эх хэлээ хайрлахуй"

Санхvv банкны сэсчээмтэй
Сантехникийн сэлээсэртэй
Барьцааны ломбаардтай
Баталгааны нотриадтай
Удирдагч нь куульттэй
Удирдаач нь пуульттэй
Хувийн коодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадаастартай
Орцондоо ноймортой
Ордондоо каамэртай
Архины бокаалтай
Ажлын бахиалтай
Зайгуулын тараншээтэй
Зайлуулгын тараактартай
Клиникийн vзлэгтэй
Клирингийн тооцоотой
Хоол нь поорцтой
Холио нь пээрцтэй
Яам нь мээнэжэртэй
Ямаа нь кашмиртай
Өрөөлдөө портээзтэй
Өвөртөө пороомсогтой
Чихэндээ апараадтай
Чивэндээ гондоомтой
Эцэг нь таавчигтай
Эх нь лээвчигтэй
Хvvхэд нь паампэрстэй
Ууцандаа масаажтай
Утсандаа мэйсэжтэй
Унадаг бөх моосттой
Уулзвар бvхэн поосттой
Тээстээр шалгадаг
Тээндэрээр уралддаг
Шооконд ордог
Сейфэнд нуудаг
Пэлтаа наадаг
Пэлээтэг залгадаг
Рэзээвт бичдэг
Истоор нээдэг
Инчрээстэй тоглодог
Стрээс тайлдаг
Ханаа дараанкалдаг
Хадлангаа пэрээсэлдэг
Хийсэн бvтээл дисэртаац
Хичээлийн давтлага консолтаац
Өргvvр шат лийпт
Өндөг араа лvvпт
Цаасан хvvдий пакээт
Царсан шал паркээт
Томхон танхим заал
Тойрон бvжвэл баал
Хурлын дарга спикэр
Хувийн дугаар эргистэр
Аливааг чадвал маасчар
Адрын гэрэл лvvстэр
Тvvчээ тэрэг бvvпэр
Тvгжээт нууцлал шийпэр
Цусны чагт хэрээст
Усны цорго караант
Цайны идээ заваарк
Цаасны хэмжээ формат
Энгийн дэр падуушиг
Ээрvvлт хvрд кадуушаг
Яриан жvжиг дараам
Янзны хvрээ араам
Нэрийн чансаар эрээтэнг
Нэхэл өлгөц эрээплэг
Албан суудал мээст
Алдар хvнд чээст
Санаандгvй явдал сюрприз
Салбан өмд тарпээз
Нvхэн гарц тvнээл
Нvнжигтэй эд оргинаал
Ахалж яваа нь лийдэр
Ард vлдсэн нь лоодор
Мулгуу нь паакт
Муу нь аакт
Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Ханын шvvгээ шкаав
Хомон хадаас скоов
Тэвэг талх батоон
Тэцэн хувин битаан
Оноол ажил ноором
Онцлох хувцас фоором
Оготор банзал мийний
Ороолдсон хормой макси
Цэргийн дуулга каасаг
Цээрийн баг маасаг
Албаны өрөө оофис
Амрагийн хурьцал сээкс
Гэрийн тавилга мээбэл
Гэрлийн утас каабэл
Халуун уур паар
Хальсан бөмбөлөг шаар
Өвөөлжин шовоохой бvvтэг
Өвчvvн завь лоотог
Сахлын хутга бэрийтэг
Саравчтай малгай кээпэг
Ханцуйн товч заапанг
Хавчих хавтас паапаг
Эдийн солгой бараак
Эргvv толгой дураак
Данс баригч нарийдчаг
Даган баясагч балиалшэг
Хурууд эм таблээтаг
Хулгар сандал табурээтаг
Алаг хөзөр каарт
Агтан гуявч шоорт
Тааран шалбуур жийнс
Тарчиг тэтгэвэр пээнс
Хоригдлын хэвтээш наар
Хоногийн нэвчиш баар
Эрээвэр зууш салаат
Эмчийн нөмрөг халааат
Элдэв шvхэр зоонтиг
Эрвээхэй зангиа баантик
Өвсний хадуур касилк
Өвчтөний дамнуур носилк
Yнэ хямдрал сээл
Yнгэг шохой мээл
Хайнцал нь ничээ
Хийрхэл нь шизо
Yзэх зvс имийж
Yлэг жаал дэбийл
Чимэгт зар рэклаам
Чихэвч мөр рэглаан
Илvv зан хооби
Ихсийн булагнал лооби
Сайн дуу хийт
Сагсны бай шийт
Нvдний шил ооптиг
Нvvрний гоёл космээтэг
Тунгийн тариур шипрээц
Турсган цавуу скооч
Аюулын нөөц фоонд
Арилжааны өөш боонд
Яншаа дуу хийп хооп
Янагийн гоёл шууб наап
Yзэсгэлэнт бvсгvй оны мийс
Yдшийн мэдээ сийтий нvvс…


Сэтгэгдэл бичих!

Дажгүй

Оруулсан: a3xvv 19:23 2024-01-04
Өнөөдөр
Яг
Ийм болсон
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Оруулсан: Boloroo 21:33 2006-10-04

Шүлэг бичдэг хүн бүхэнд би дуртай...

Амжилт хүсэе!

 

 

Холбоос
Сэтгэгдэл бичих!

ШОУЧИН (эрэгцүүлэл)

Оруулсан: saranka 18:02 2006-09-19
Түмэн олноо “өр”-нөөс нь салгаж
Түрийвчээ зузаалсан баатар эр
Төрийн тамга өвөртлөн түмнээ умартсан
Төрийн тэргүүн нь шоучин

Ноёдын эгнээнд орох гэж
Намаа хахиулддаг баатар эр
Төрийн сэнтийд залрах гэж түмнээ хулхидсан
Төрийн түшээ нь шоучин


Төрийн албыг бизнес болгож
Төсвийн мөнгөөр зугаалах дуртай эр
Төсөл, хөтөлбөрөөр түрийвчээ зузаатгасан
Төрийн сайд нь шоучин

Амин хувийн ажлаа амжуулах гэж
Амьгүй албатын суудалд залрах эр
Төрийн төлөө “огтоно мэт зүтгэх”
Төрийн албан хаагч нь шоучин

За тэгээд:
Оюутан сурагчид нь шоучин
Олз хайсан наймаачид нь шоучин
Орхимжоо нөмөрсөн ламтан нь шоучин
Орц, хаалганы жижүүр нь хүртэл шоучин

Тангараг өргөсөн эмч нь шоучин
Тахимаа өгсөн бөх нь шоучин
Тайзаа эзэгнэсэн жүжигчид нь шоучин
Талбайд ажиллах барилгачид нь шоучин

Найр хэссэн малчид нь шоучин
Наргих дуртай нийслэлчүүд нь шоучин
Намд харьяалагдах гишүүд нь шоучин
Намайг ятгах сүлжээчид ч шоучин

Төрөлх нутаг минь хужаагаар дүүрлээ
Телевиз радио нь хангу шоугаар дүүрлээ
Театрын тайз нь шоу тоглолтоор дүүрлээ
Төрийн сонгууль нь шоу амлалтаар дүүрлээ

Алт эрдэнсийн сан нь харийнхны гарт орлоо
Ард түмний минь санал шоучдын гарт орлоо
Ахуй төр минь авилгалчдын гарт орлоо
Алд бие минь шоучдын хүрээлэлд орлоо

Түмэн олон нь шоучдад хууртна
Төрдөө итгэж улам ядуурна
Төрөлх нутаг маань шоучдад дарагдна
Төр улс маань шоучдын орон болоо юу.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax